ӨМӨЗО-НЫ ХӨХ ХОТЫН ХУДАЛДААГ ДЭМЖИХ ХОРООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
“Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв” НӨҮГ, ӨМӨЗО-ны Хөх хотын Худалдааг дэмжих хороотой жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид хоорондын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар хэлэлцэж, дараах арга хэмжээнүүдэд хамтран ажиллахаар боллоо.
Улаанбаатар хотын ЖДҮҮ эрхлэгчдийн үзэсгэлэн арга хэмжээг Хөх хотод уламжлал болгон зохион байгуулах
Хот хоорондын ЖДҮҮ
эрхлэгчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх бизнес форумыг салбараар төрөлжүүлж зохион байгуулах
Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд зориулсан тоног төхөөрөмжийн үзэсгэлэнг Хөх хотод зохион байгуулж, төлбөрийн уян хатан нөхцлийн худалдан авалтад Улаанбаатар хотын ЖДҮҮ эрхлэгчдийг хамруулах зэрэг хот хоорондын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд хамтран ажиллахаар боллоо.