“Монгол-Хятад-Оросын Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхимуудын Худалдаа, Эдийн Засгийн XVI чуулган” Улаанбаатар хотод 2023 оны 6 дугаар сарын 8, 9-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж, өндөрлөлөө. Тус чуулганаар гурван улсын танхимын дэргэдэх арбитрын байгууллагууд цуглан “Арбитрын шийдвэрийг харилцан хэрэгжүүлэх талаарх хамтын ажиллагаа” сэдэвт дөрөвдүгээр салбар хэлэлцүүлгийг зохион байгуулж, туршлага солилцож, цаашид хэрхэн хамтран ажиллах талаар санал хэлэлцүүллээ.
“Монгол-Хятад-Оросын Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхимуудын Худалдаа, Эдийн Засгийн XVI чуулган” Улаанбаатар хотод 2023 оны 6 дугаар сарын 8, 9-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж, өндөрлөлөө. Тус чуулганаар гурван улсын танхимын дэргэдэх арбитрын байгууллагууд цуглан “Арбитрын шийдвэрийг харилцан хэрэгжүүлэх талаарх хамтын ажиллагаа” сэдэвт дөрөвдүгээр салбар хэлэлцүүлгийг зохион байгуулж, туршлага солилцож, цаашид хэрхэн хамтран ажиллах талаар санал хэлэлцүүллээ.
“Арбитрын шийдвэрийг харилцан хэрэгжүүлэх талаарх хамтын ажиллагаа” сэдэвт салбар хэлэлцүүлэгт Монгол Улсын талаас МОУА-ын дарга С.Энхцэцэг, Ерөнхий нарийн бичгийн дарга М.Шинэбаяр болон Арбитрч Т.Мэндсайхан, Э.Байгал, Х.Наранбулаг болон МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Төр-Од, БНХАУ-ын талаас Хятадын олон улсын эдийн засаг, худалдааны арбитрын хороо (CIETAC)-ны Дэд ерөнхийлөгч, хатагтай Ши Чаншин, олон улсын хэргийн хэлтсийн Захирал, хатагтай Ен Тианшу болон хяналт зохицуулалтын хэлтсийн Хэргийн менежер Ван Бихан нар оролцсон бол ОХУ-ын талаас ОХУ-ын Худалдаа, аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Олон улсын арилжааны арбитрын шүүх (ICAC)-ийн Орлогч дарга, ноён Зыкин Иван Семёнович хүрэлцэн ирж оролцлоо. Хэлэлцүүлгээр арбитрын байгууллагууд тус тусын үйл ажиллагааны талаар танилцуулж гадаадын арбитрын шийдвэрийн хэрэгжилтийн талаарх статистик мэдээллийг тус тус хуваалцан практикт тулгарч буй хүндрэлтэй асуудлуудыг хэлэлцлээ. Уулзалтын үеэр танилцуулсан зарим баримтыг дурдвал:CIETAC- 2022 онд нийт 4086 шинэ нэхэмжлэл хүлээн авснаас 15.7 хувийг олон улсын маргаан эзэлдэг; - сүүлийн таван жилийн хугацаанд ОХУ-ын оролцогчтой 96 сая ам.долларын үнийн дүн бүхий 31 хэрэг, Монгол Улсын оролцогчтой 1.4 тэрбум ам.долларын үнийн дүн бүхий 12 хэрэг хүлээн авч шийдвэрлэсэн;- нэг жилд хүлээн авч буй нийт хэргийн тоо нь иргэний хэргийн шүүхийн нэг жилд хүлээн авч буй нийт хэргийн 5 орчим хувьд хүрдэг;- санхүүгийн маргаан өмнөх жилээс 50 гаруй хувиар өссөн;- БНХАУ гадаадын арбитрын шийдвэрийн 90 хувийг хүлээн зөвшөөрч, биелүүлсэн;- CIETAC-н арбитрчийн жагсаалтад Монгол Улсын харьяалалтай нэг арбитрч байдаг нь МОУА-ын арбитрч О.Номинчимэг байна.ICAC- 2021 онд 860 шинэ нэхэмжлэл хүлээн авсан бол 2022 онд нийт 652 болж буурсан;- нийт маргааны 10 хувь нь олон улсын маргаан байна;- хүлээн авсан нийт маргааны 67 хувийг бараа бүтээгдэхүүн бэлтгэн нийлүүлэх гэрээний маргаан эзэлдэг;- нийт маргааны 54 хувь нь 200,000 ам.доллар хүртэлх үнийн дүнтэй;- ICAC-н арбитрчийн жагсаалтад Монгол Улсын харьяалалтай арбитрч байхгүй.MIAC- 2022 онд хамгийн олон буюу 200 шинэ нэхэмжлэл хүлээн авсан;- нийт марааны 10 хувь нь олон улсын маргаан бөгөөд үүнээс 6 хувь нь БНХАУ-ын оролцогчтой, 2 хувь нь ОХУ-ын оролцогчтой;- сүүлийн хоёр жилд санхүүгийн маргаан 50 гаруй хувиар өссөн;- 2022 онд 56 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий маргаан хүлээн авсан;- MIAC-ын арбитрчийн жагсаалтад БНХАУ-ын харьяалалтай 10 арбитрч, ОХУ-ын харьяалалтай 3 арбитрч байна. Мөн МОУА-ын арбитрч, хууль зүйн ухааны доктор, Проф. Т.Мэндсайхан “Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын арбитрын ажиллагаанд холбогдох олон улсын гэрээ” сэдвээр илтгэл хэлэлцүүллээ. Хэлэлцүүлгийн төгсгөлд нийт оролцогчид тус тусын арбитрын байгууллагуудын алсын хараа, зорилго болон тулгамдаж буй бэрхшээл нийтлэг байгааг хүлээн зөвшөөрч, цаашдын хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр илүү нухацтай хэлэлцэж, гурван талт хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах, гурван орны арбитрчдыг тус тусын арбитрчийн жагсаалтад тэнцвэртэй солилцохыг хөхиүлэн дэмжихээр тохиролцлоо. Гурван улсын худалдаа, аж үйлдвэрийн танхимуудын дараагийн нэгдсэн чуулганыг 2024 онд БНХАУ-ын тал зохион байгуулах бөгөөд энэ үеэр CIETAC арбитрын байгууллагуудын уулзалтыг зохион байгуулахаар боллоо. Мөн жил бүрийн есдүгээр сард зохион байгуулагддаг Хятадын арбитрын долоо хоногт оролцогч бусад талуудыг хүрэлцэн ирж оролцохыг урилаа.
“Арбитрын шийдвэрийг харилцан хэрэгжүүлэх талаарх хамтын ажиллагаа” сэдэвт салбар хэлэлцүүлэгт Монгол Улсын талаас МОУА-ын дарга С.Энхцэцэг, Ерөнхий нарийн бичгийн дарга М.Шинэбаяр болон Арбитрч Т.Мэндсайхан, Э.Байгал, Х.Наранбулаг болон МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Төр-Од, БНХАУ-ын талаас Хятадын олон улсын эдийн засаг, худалдааны арбитрын хороо (CIETAC)-ны Дэд ерөнхийлөгч, хатагтай Ши Чаншин, олон улсын хэргийн хэлтсийн Захирал, хатагтай Ен Тианшу болон хяналт зохицуулалтын хэлтсийн Хэргийн менежер Ван Бихан нар оролцсон бол ОХУ-ын талаас ОХУ-ын Худалдаа, аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Олон улсын арилжааны арбитрын шүүх (ICAC)-ийн Орлогч дарга, ноён Зыкин Иван Семёнович хүрэлцэн ирж оролцлоо.
Хэлэлцүүлгээр арбитрын байгууллагууд тус тусын үйл ажиллагааны талаар танилцуулж гадаадын арбитрын шийдвэрийн хэрэгжилтийн талаарх статистик мэдээллийг тус тус хуваалцан практикт тулгарч буй хүндрэлтэй асуудлуудыг хэлэлцлээ.
Уулзалтын үеэр танилцуулсан зарим баримтыг дурдвал:
CIETAC
- 2022 онд нийт 4086 шинэ нэхэмжлэл хүлээн авснаас 15.7 хувийг олон улсын маргаан эзэлдэг;
- сүүлийн таван жилийн хугацаанд ОХУ-ын оролцогчтой 96 сая ам.долларын үнийн дүн бүхий 31 хэрэг, Монгол Улсын оролцогчтой 1.4 тэрбум ам.долларын үнийн дүн бүхий 12 хэрэг хүлээн авч шийдвэрлэсэн;
- нэг жилд хүлээн авч буй нийт хэргийн тоо нь иргэний хэргийн шүүхийн нэг жилд хүлээн авч буй нийт хэргийн 5 орчим хувьд хүрдэг;
- санхүүгийн маргаан өмнөх жилээс 50 гаруй хувиар өссөн;
- БНХАУ гадаадын арбитрын шийдвэрийн 90 хувийг хүлээн зөвшөөрч, биелүүлсэн;
- CIETAC-н арбитрчийн жагсаалтад Монгол Улсын харьяалалтай нэг арбитрч байдаг нь МОУА-ын арбитрч О.Номинчимэг байна.
ICAC
- 2021 онд 860 шинэ нэхэмжлэл хүлээн авсан бол 2022 онд нийт 652 болж буурсан;
- нийт маргааны 10 хувь нь олон улсын маргаан байна;
- хүлээн авсан нийт маргааны 67 хувийг бараа бүтээгдэхүүн бэлтгэн нийлүүлэх гэрээний маргаан эзэлдэг;
- нийт маргааны 54 хувь нь 200,000 ам.доллар хүртэлх үнийн дүнтэй;
- ICAC-н арбитрчийн жагсаалтад Монгол Улсын харьяалалтай арбитрч байхгүй.
MIAC
- 2022 онд хамгийн олон буюу 200 шинэ нэхэмжлэл хүлээн авсан;
- нийт марааны 10 хувь нь олон улсын маргаан бөгөөд үүнээс 6 хувь нь БНХАУ-ын оролцогчтой, 2 хувь нь ОХУ-ын оролцогчтой;
- сүүлийн хоёр жилд санхүүгийн маргаан 50 гаруй хувиар өссөн;
- 2022 онд 56 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий маргаан хүлээн авсан;
- MIAC-ын арбитрчийн жагсаалтад БНХАУ-ын харьяалалтай 10 арбитрч, ОХУ-ын харьяалалтай 3 арбитрч байна.
Мөн МОУА-ын арбитрч, хууль зүйн ухааны доктор, Проф. Т.Мэндсайхан “Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын арбитрын ажиллагаанд холбогдох олон улсын гэрээ” сэдвээр илтгэл хэлэлцүүллээ.
Хэлэлцүүлгийн төгсгөлд нийт оролцогчид тус тусын арбитрын байгууллагуудын алсын хараа, зорилго болон тулгамдаж буй бэрхшээл нийтлэг байгааг хүлээн зөвшөөрч, цаашдын хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр илүү нухацтай хэлэлцэж, гурван талт хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах, гурван орны арбитрчдыг тус тусын арбитрчийн жагсаалтад тэнцвэртэй солилцохыг хөхиүлэн дэмжихээр тохиролцлоо.
Гурван улсын худалдаа, аж үйлдвэрийн танхимуудын дараагийн нэгдсэн чуулганыг 2024 онд БНХАУ-ын тал зохион байгуулах бөгөөд энэ үеэр CIETAC арбитрын байгууллагуудын уулзалтыг зохион байгуулахаар боллоо. Мөн жил бүрийн есдүгээр сард зохион байгуулагддаг Хятадын арбитрын долоо хоногт оролцогч бусад талуудыг хүрэлцэн ирж оролцохыг урилаа.