Ерөнхий нягтлан бодогт таныг ажилд урьж байна Ажлын байрны зорилго:Компанийн үйл ажиллагааг хэвийн явуулахад санхүү, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагааг зохион байгуулах, төсвийн гүйцэтгэлийн болон санхүүгийн тайлан гаргах, санхүүгийн бүртгэл тооцоог зохих журмын дагуу үнэн зөв хөтлөн, компанийн хөрөнгийг үр ашигтай зарцуулах, хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэлийг хянаж, удирдлагыг санхүүгийн бодит мэдээллээр хангах замаар компанийн зорилт, чиг үүргийг хэрэгжүүлж, үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх, өмчийн зөрчил гаргахгүй байх, эд хөрөнгийн хадгалалт, хамгаалалтад бүртгэлээр тавих хяналтыг сайжруулах Гүйцэтгэх үндсэн үүрэг: Компанийн тухайн жилийн төсвийн төслийг боловсруулж, батлагдсан төсвийн хүрээнд үр ашигтай зарцуулах,Компанийн санхүүгийн үйл ажиллагааны төлөвлөлт, хөрөнгө оруулалтын төсөв, тооцооны чиглэлээр судалгаа хийж, гүйцэтгэлд хяналт тавих,Санхүүгийн тайлан тэнцлийг хуулийн хугацаанд иж бүрнээр нь гаргах, шинжилгээ хийх,Өмч, хөрөнгийн хадгалалт хамгаалалтад бүртгэлээр тавих хяналтыг сайжруулах, хэрэгжүүлэх,Ажлын байрны тодорхойлолтод заасан бусад ажил. Ажлын байранд тавигдах шаардлага:Нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр их, дээд сургууль төгссөн, бакалавр болон түүнээс дээш боловсролтой байх.Нягтлан бодогч мэргэжлээрээ ажилласан туршлагатай бол давуу тал болно.Баримт бичиг боловсруулах, монгол хэлний найруулга зүйн чадвартай байх.Гадаад хэлний мэдлэгтэй байх.Хувийн зохион байгуулалт сайн, нягт нямбай, хариуцлагатай байх.Компьютерийн өргөн хэрэглээний болон мэргэжлийн программыг ашиглаж чаддаг, хөтөлбөр, танилцуулах материал бэлдэх чадвартай байх.Ажлын ачаалал даах, итгэл даах, багаар ажиллах чадвартай байх.